Баннер
Оюу Гоёл Сонгохдоо

                           

 

Оюу нь 12 сарын чулуу бөгөөд тэмдэглэлт өдрийн 5 жилийн ойн чулуу. Оюу чулуу зүүсэн бүсгүй хүн өөртөө итгэлтэй, тансаг харагддаг. Энэ чулууг хүмүүс эрт дээр үеэс хэрэглэн ирсэн бөгөөд тэнгэрийн хэлтэрхий, бурханд зориулагдсан чулуу хэмээн билэгшээдэг байжээ. Мөн  оюуг нөхөрлөлийн бэлэг тэмдэг гэдэг ба сайн найздаа бэлгэнд өгвөл зүүсэн хүнээ муу зүйлсээс хамгаалан, бас аз авчирдаг гэдэг юм байна.

Оюу чулуу нь гүн цэнхэрээс цайвар ногоон хүртэл өнгөтэй байдаг. Жишээ нь оюу чулуун дахь зэсийн хэмжээ нь ихэсхээр чулууны өнгө хөх болж хөнгөн цагаан ироны хэмжээ нь их бол ногоовтор өнгөтэй байна. Хамгийн гүн цэнхэр өнгөтэй судал багатай нь их үнэтэй байдаг ч энэ чулууны хувьд төгс өнгө гэж үгүй юм.

Түүхий оюу нь гоёл чимэглэл хийхэд хэт зөөлөн байдаг учир түүнийг хатуулаг чанарыг ихэсгэхийн тулд химийн олон янзын аргаар янзалдаг. Гэхдээ химийн аргаар янзалсан оюу болон дууриамал оюу хоёр нь өөр зүйл юм.

Дэлхийн зах зээл дээр 10 хувь хүрэхгүй хэсэг нь жинхэнэ байгалиараа оюу байдаг. Тэдгээр нь өндөр чанартай хатуулаг сайтай чулуунууд байх учир янзалгаа шаарддаггүй зөвхөн засаж хэлбэрт оруулан зүлгээд гоёлд хэрэглэдэг байна. Жинхэнэ байгалиар бөгөөд судал багатай оюу нь хамгийн үнэд хүрдэг.


Маш их дууриамал оюу гадуур зарагддаг. Дууриамал оюуг пластик юмуу эсвэл өөр чулуунаас гарган авдаг.

Оюу чулууны төрлүүд:

Нойрсож буй гоо оюу (sleeping beauty turquoise): Энэ оюу нь одоогоор хамгийн үнэтэй оюун төрөл бөгөөд Америкийн Аризона мужид олборлодог, гүн цэнхэр өнгөтэй оюу.

Янзалсан оюу (stabilized turquoise): Оюуг хатуулаг чанарыг нь сайжруулхын тулд химийн аргаар янзалдаг гэж дээр дурдсан. Янзалсан оюу нь жинхэнэ оюунаасаа хямд боловч бусад төрлийн оюунаасаа үнэтэй байдаг.

Шохойн оюу (chalk turquoise): Энэ нь хятадын цагаан оюуг өнгөнд оруулсан байдаг. Энэ төрлийн оюу нь жинхэнэ оюутай адилхан бүтэцэй боловч зэс агуулагдаагүй байдаг. Гадуур гоёл чимэглэлд энэ төрлийн оюуг маш өргөн хэрэглэдэг.

Дууриамал оюу (imitation turquoise):

Африк оюу (african turquoise): Энэ нь яг оюу биш бөгөөд хашийг өнгөнд оруулан гарган авдаг. Оюутай төстэй харагддаг учир оюу гэж нэрлэдэг.

Шар оюу (yellow turquoise): Энэ нь оюу байгаа газраас олддог нэг төрлийн хаш чулуу бөгөөд түүнийг шар оюу гэж нэрлэдэг.

Ховлит оюу (howlite turquoise): Ховлит чулууг өнгөнд оруулан оюу чулууны дууриамлийг гарган авдаг.

Цагаан оюу (white turquoise): Энэ нь цагаан магнасит гээд чулуу бөгөөд заримдаа цагаан оюу гээд байдаг үүнийг өнгөнд оруулан оюу чулуун дууриамлийг гарган авна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Zula (зочин) | 2009-04-27 05:30:17
Sain uu? Saihan medeelel ogsond bayrlalaa.Amjilt
2. Agai | 2009-04-27 06:11:39
zarim daa oyug harahaar neg l dotno baidag ym aa
3. monjigo | 2009-04-27 06:39:13
minii nertei holbootoi bolohoor ch teruu bi oyu chuluutai zuilt zuuh durtai... oyunii tuhai iim saihan delgerengui medeelel oruulsand bayarllaa
4. Ангараг | 2009-04-27 07:17:18
Зиак, сайноо хө, мэнд үү Та минү?
ккккк,
Юу байнам? Хичээлдээ гүйгээд завгүй байгаамуу
5. Agai | 2009-04-27 07:22:40
оюу гоёл сонгоход том уу жижиг үү
6. Ангараг | 2009-04-27 07:24:29
хээх, энэ Агайг ээ...
7. Agai | 2009-04-27 07:25:42
тэгээд хэл л дээ. чанар уу, хэмжээ юу хихи.хариулахгүй бол чинь дагаад л яваад байна гэж мэд
8. ВАФЛЬ | 2009-04-27 09:24:14
Күэ, чи минь хаачив аа. Санаад байсын, захиалга авч байгаа юу, хө.
9. flower_13 | 2009-04-27 09:28:18
Оюуг зөвхөн ногоон цэнхэр л байдаг гэж боддог байлаа. Гэхдээ бусад өнгүүд нь голлон оргинал биш байдаг юм шиг байна.
10. *САЙХАН САНАА* | 2009-04-27 09:55:38
энэ чулууг харахаар настай хүний загвар л гээд төсөөлөгдөж байсан чэн. их учиртай бас тэгээд дэгжирхэж болдог чулуу байна ш дээ..
11. LUXLUX | 2009-04-27 11:45:02
Hi Zula thanks!
Monjigo-hmm chamaig Oyu gedeg bsiimuu hehe medej awlaa, goy ner shuu
@nagarag- hehe sainuu? yu bnaa?
Agai-tom uu? jijig uu? oisonguiee hehe
wafli-Hehe zahialga uu/ awch bgaa gehdee aimaar udaj bj belen bolj bga bolohoor joohon tiimerhuu bgaa.
Flower_13 - aan ene oor onguud ni gaduur ih zaragddiimaa, bas humuus zuuh durtail bdiin
Saihan sanaa - ih goy haragddiishdee zaluu humuust bas, mongon deer suulgasan oyun goyol unen goyoo
12. dashka (зочин) | 2009-05-25 12:08:55
hi.ene chuluu minii torson sariin eeltei chuluu ym bn.bi usan bolor l gej meddeg bsan l da.bi eeltei goe chuluun hoslol abah ymsan gej boddog ym a.bi chinii hiisen zagbaruudiig ih uzdeg l de. zahialj hiilgej boloh ym bn te.
neg ih nuser bish jijighen odor tutamd zuchiheer 4n hoslol yamarshuhan unetei boloh bol nadad hariu zaabal ogorei.please
13. luxlux (зочин) | 2009-05-31 00:46:31
sainuu dashka! nadruu tostei zagwar bwal yawuulj boloh uu? tegwel harj bgaad uniig ni helii!thanks!
14. Julia_976 | 2009-05-31 01:03:46
Сониноос монгол аргаар бол байгалийн оюу- Эрдэнэтийн оюуг шар тосонд удаан байлгахаар улам гүн ногоон өнгөтэй болдог юм билээ. Бага байхдаа эмээгээсээ мэдэж авсан.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.